Еврей өвөөгийн баяжих аргыг арилжааны хэл зүйд хөрвүүлсэн нь:
1. Орсон бол зоригтой, гарах бол эргэлзээгүй. Арилжаанд ийм л байр сууринаас хандацгаая!
2. Хөдөлмөрлө бод сэтгэ. Арилжаа бол оюуны хөдөлмөр бөгөөд хар ажлаас илүү хөлс шаардана. Азанд бүү найд! Том лотоор орж өөрийгөө бүү хорло эцэст нь хоосон руу тэмүүлнэ.
3. Өөрийн гэсэн арга барилыг зайлшгүй олж авах нь чухал. Бусдын арга барил нийтлэг боловч дундаас нь эрдэнэс олох боломжтой юм.
4. Амжилтанд хүрэх арга зам нь харилцан адилгүй бол алдах зам нь ижил юм. Тиймээс сахилга бат дүрэм журамд өөрийгөө дасгах нь чухал.
5. Өөрийн санаанд нийцсэн хэдхэн хослол дээр арилжаа хийхийг зорь. Нүд ба оюун ухаандаа дасга. Мөдхөн түүний хуурамч зан ааш авирыг ойлгох болно.
6. Арилжаачин хүн бүр тэмдэглэлтэй байдгыг бүү март. Та хоцроогүй одоо дэвтрээ нээгээд бич! Цаг нь болоход тэмдэглэл чинь бүхнийг илрүүлж өгнө.
7. Байнга эрүүл мэнддээ анхаарахгүй бол арилжаачин хүн жинхэнэ өвчний үүр болох хандлагатай!!! Ядаж л алха. Үр дүн нь тархи чинь арай сийрэг сэтгэх юм даа.
Орчуулсан: SJ Researcher🤣
12
1May 20, 2024 1.3K 3