Bibby’s Portfolio 8/31/2026 (Зураг доор орно) Хувьцаанууд 8-р сард өсөлттэй байснаар миний хувьд 2026 оны зорилго болох 60 сая төгрөгийн багцтай болсон билээ. Тэгвэл 8-р сарын сүүлчээр багц маань 64.7 сая ₮ боллоо. Өнгөрсөн 8-р сард $QPAY-ээ зараад ашгийн татвар, шимтгэлээ хасаад 6,406,239₮ болов. QPAY дээр 2,430,455₮ ашиг, 61% өгөөжтэйгээр гарсан байна. Харин 7,353,857₮-ийн хувьцаа 8-р сард худалдаж авсан байна. Яг өөрийнхөө халааснаас гаргасан мөнгө нь 947,618₮ болсон. 8-р сард худалдан авсан хувьцаанууд: $TTL 29120₮ дээр 9ш, 41040 дээр 3ш, 41080₮ дээр 34ш, 42080₮ дээр 10ш, 42040₮ дээр 78ш тус тус авав. Нийт 134ш 5,481,840₮-өөр авав. $QPAY 336₮ дээр 63ш. Нийт 21,168₮ болов. $GLMT 1111₮ дээр 887ш, 1110₮ дээр 22ш, 1108₮ дээр 759ш. Нийт 1,668ш 1,850,840₮- өөр тус тус авав. Өө тийм, системийн алдаанаас болоод аль дээр 29,120₮ дээр өгсөн 9 ширхэг $TTL захиалга биелсэн байна лээ. Хэдий алдаа ч гэсэн хямд дээр авсан гээд баярлаад байгаа. Аа бас системийн шинэчлэлт гэх юм уу өмнөх систем рүүгээ шилжснээр $APU дундаж маань яг зөв гарсан байна лээ. Бусад хувьцаануудын маань дундаж нь бага зэрэг зөрүүтэй гарсан. 8/31-ний байдлаа багцын маань гол үзүүлэлт дараах байдалтай бна: Нийт хөрөнгө оруулалт: 51,133,377₮ (7-р сард 43,706,308.99₮)⬆️ Анхны хөрөнгө оруулалт: 37,940,539₮ (7-р сард 36,992,921₮) ⬆️ Одоогийн үнэлгээ: 64,715,083₮ (7-р сард 57.8 сая) ⬆️ Ашиг: 13,581,706₮ (7-р сард 14,122,104₮) ⬇️ Өгөөж: 26.56% (7-р сард 32.31%) ⬇️ Бодит ашиг: 26,774,544₮ (7-р сард 20,835,492₮) ⬆️ Бодит өгөөж: 70.57% (7-р сард 56.32%) ⬆️ Бодит ашиг 26.7 сая ₮, бодит өгөөж 70% гээд өмнөх сарын түвшингөө шинэчиллээ! Жич: Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш
Bibby’s Portfolio 8/31/2026 (Зураг доор орно) Хувьцаанууд 8-р сард… — The Bibby Times — TG.ME
August 31, 2026 301