Сайн хувьцааг битгий зар" буюу "Үүрд хамт байгаач хувьцаа минь ээ"… — The Bibby Times — TG.ME

"Сайн хувьцааг битгий зар" буюу "Үүрд хамт байгаач хувьцаа минь ээ" Домогт хөрөнгө оруулагч Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууц биш нууц бол урт хугацааны хөрөнгө оруулалт. Хэр их хугацаа гэж үү? Forever л гэж байна шүү. Мөн тэрээр та тухайн хувьцааг 10 жил дарж чадахгүй бол 10 минут ч бүү эзэмш гэж зөвлөсөн байсан. Гэсэн яасан байх нь уу? Заримдаа сайн хувьцаагаа зарсан байх нь бас харамссан байх нь. Би Телеграм суваг дээрээ өөрийнхөө багцыг үзүүлдэг болсноос хойш 4 удаа хувьцаагаа зарсан. Эхлээд $MFC-г 3, 4 сар барьж байгаад тэр мөнгөө $APU руу оруулбал зүгээр юм байна гээд зарав. Дараа нь Монголын нүүрс ёстой шал арчина гэдэг шиг юм болоод Тавантолгой ХК ч нүүрсээ гаргахгүй, нүүрсний үнэ ч унаад эвгүйтэж байсан үе. Тухайн үед 25,981₮ дундажтай 264 ширхэг $TTL байсан юм байна. Яахав тухайн үедээ 34,920₮, 34,500₮ дээр 200 ширхгээ зараад. Үлдсэн 64 ширхгээ дараа нь зараад 3.6 сая төгрөгийн ашиг хийсэн юм байна. Нүүрсний арилжаа гайгүй болохоор нь буюу өнгөрсөн жилийн 9-р сараас хойш буцааж авсаар л байна. Одоо миний дундаж 34,485.10₮ байна. Хэрэв зараагүй барьсаар л байсан бол магадгүй 1000 ширхэгтэй ч болох боломжтой байлаа. Яахав тухайн үедээ багахан ашиг хийсэн ч урт хугацаандаа нүүрсний циклийг давж туулах сэтгэлзүйтэй байх байсан юм билээ. Гуравдахь заралт маань $GLMT байлаа. 6208 ширхэг Голомтоо 1283₮ дээр зарсан. Дундаж маань 1120.25₮ дээр байсан байна харин одоо 2000 ширхэг 1114.83₮ дээр байна. Зөв зүйл хийсэн юм шиг боловч өмнөх шигээ 6000 ширхэгтэй болж амжаагүй байхад ханш өнөөдөр өсөөд 1196₮ рүү явчихлаа. Дөрөвдэх заралт саяхан 16,617 ширхэг $QPAY-ээ 391₮ дээр НА-ын бүртгэлийн өдрийн өмнө нь зарсан. Тэгсэн яасан? Өнөөдөр ханш 375.13₮ дээр хаагдлаа. Байсан бол НА-аа авах байлаа... Гэх мэтчилэн what-if гэсэн асуултууд гэх юм уу харамслын бодлууд толгой дотор эргэлдэнэ дээ хө 😜 Яахав өөрийгөө зөвтгөхөд буцаагаад өөр хувьцаа болгосон нь нэлээд сайн өссөн болохоор зөв зүйл хийсэн ч юм шиг. Харин өмнөх дундаж юм уу тоо ширхгийг нь харахаар буруу зүйл хийсэн ч юм шиг санагдаад байгаа. За тэгээд ухаантай хүмүүс хүний алдаан дээр суралцдаг, мунхаг нь өөрийнхөө алдаан дээр суралцдаг гэдэг бил үү дээ.

TelegramThe Bibby TimesСар бүрийн хорин хэдэнд өөрийнхөө хувьцааны багцийг толилуулдаг болоод 5 дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд би бээр 3,096,000₮-ийн хөрөнгө оруула…
August 24, 2026 620 5 2